Overview
Хос хадмал: англи эхийн доор монгол орчуулга зэрэг харуулна.
Netflix монгол хадмал санал болгодоггүй. Хос Хадмал түүнийг шийднэ: та кино, цуврал үзэхэд Netflix-ийн хадмалын доор монгол орчуулга зэрэгцэн гарч ирнэ. Зөвхөн англи хэлээр хязгаарлагдахгүй — солонгос драм, япон аниме, хятад, испани, франц цувралыг эх хэлнийх нь хадмалтай нь хамт монголоор үзэх боломжтой. ━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━ 🌟 ГОЛ БОЛОМЖУУД 📺 Хос хадмал — 20 эх хэл Сонгосон эх хэлний хадмал болон монгол орчуулга зэрэг харагдана. Дэмждэг эх хэл: англи, солонгос, япон, хятад (хялбаршуулсан ба уламжлалт), орос, украин, испани, франц, герман, итали, португал, голланд, швед, чех, польш, турк, вьетнам, араб, хинди, тай. Орчуулга хийлгэх хэлээ extension-ий цонхны «Орчуулах хэл» хэсгээс сонгоно («Detect» гэвэл ихэнх ангид өөрөө танина). 👆 Үг дээр дарж сурах Хадмал дээрх үг дээр дарахад монгол утга, үгийн төрөл, бусад утга нь жижиг цонхоор гарна. Үгийг чангаар уншуулж сонсоно. Солонгос, япон, хятад үгэнд дуудлага нь (пиньинь, ромажи) латинаар харагдана. ⭐ Өөрийн үгийн сан Таалагдсан үг, бүтэн өгүүлбэрээ хадгална. Мэддэг үгээ тэмдэглэвэл хадмал дээр өнгөөр ялгарч, шинэ үг нь тодрон харагдана. Хадгалсан үгсээ mglkino.com дээр флаш картаар давтаж, сорил өгч, үг тааруулах тоглоом тоглоно (нэвтэрсэн бүх хэрэглэгчид үнэгүй). CSV болон Anki рүү гаргах нь Pro багцад. 🎯 Түвшиндээ тохирсон кино сонгож, бэлдээд үзэх mglkino.com дээрх кино, цуврал бүр хэлний түвшнээр (A1–C2) ангилагдсан тул та өөрийн түвшиндээ тохирохыг нь сонгоно. • Үзэхийн ӨМНӨ — тухайн кинонд гарах шинэ үг, хэлцүүдийг жишээ өгүүлбэртэй нь хичээл болгон харна. • Үзэх ҮЕД — сурсан үг тань хадмал дээр дахин дахин таарч, өөрөө өөрийгөө бататгана. • Үзсэний ДАРАА — буцаж ирээд шалгалт өгнө. Анхны оролдлогыг тань суурь болгон хадгалдаг тул «эхэлж 40% → одоо 85%» гэж ахицаа тоогоор хардаг. ⚡ Агшин зуурын ачаалал Тухайн ангийг өмнө нь хэн нэгэн үзсэн бол орчуулга нь нийтийн санд бэлэн байдаг тул хүлээлтгүй шууд гарна. Хэрэв та хамгийн эхний үзэгч бол AI-гаар орчуулагдаж дуустал 2 минут хүлээгээд хуудсаа refresh хийгээд үзээрэй. 🤝 Хамтын сайжруулалт Батлагдсан орчуулагчид болон хянагчдын гараар засварласан орчуулгууд хадгалагдаж, орчуулгын чанар үргэлж сайжирч явна. 🎨 Тохиргоо Хадмалын хэмжээ (25–200%), өнгө, үсгийн хэлбэр (5 сонголт), эх хадмалын дээр эсвэл доор байрлах эсэхийг өөрчилнө. Интерфейсийн хэлийг монгол/англи болгож сэлгэнэ. ━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━ 🔑 ЭХЛЭХ Ашиглахын тулд mglkino.com дээр үнэгүй бүртгэл үүсгээд, бүртгүүлсэн хаяг, нууц үгээрээ extension-д нэвтэрнэ. Энэ нь Netflix-ийн нууц үг БИШ, тусдаа бүртгэл. ━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━ 💰 ҮНЭ Үнэгүй • Өдөр бүр 1 шинэ видео (анги эсвэл кино) бүтнээр нь • Тэр видеогоо тэр өдөртөө хэдэн ч удаа дахин үзэхэд нэмэлт хязгаар зарцуулагдахгүй • Өдрийн хязгаар Улаанбаатарын цагаар 08:00-д шинэчлэгдэнэ • Үг харах: өдөрт 100 шинэ үг • Үг хадгалах: нийт 50 үг Pro • Ангийн хязгааргүй • Үг харах: өдөрт 500 шинэ үг • Үг хадгалах: хязгааргүй • CSV / Anki экспорт нээлттэй Маш эрчимтэй үзэлтэд өдрийн боловсруулалтын техникийн хязгаар үйлчилж болно. ━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━ ⚠️ ТАЙЛБАР Энэ бол Netflix, Inc.-тэй хамааралгүй бие даасан бүтээгдэхүүн. Бид Netflix үзэх эрх өгдөггүй — ажиллуулахад идэвхтэй Netflix бүртгэл тань хэвээр шаардлагатай. Extension нь тухайн үед тоглож буй ангийн хадмалын текстийг л уншина; Netflix-ийн нэвтрэх мэдээлэл, бүртгэлийн өгөгдлийг уншдаггүй, хадгалдаггүй, дамжуулдаггүй.
0 out of 5No ratings
Details
- Version1.2.0
- UpdatedSeptember 4, 2026
- Size249KiB
- LanguagesEnglish
- DeveloperWebsite
Email
nymkash@gmail.com - Non-traderThis developer has not identified itself as a trader. For consumers in the European Union, please note that consumer rights do not apply to contracts between you and this developer.
Privacy
Хос Хадмал — Монгол хадмал has disclosed the following information regarding the collection and usage of your data. More detailed information can be found in the developer's privacy policy.
Хос Хадмал — Монгол хадмал handles the following:
This developer declares that your data is
- Not being sold to third parties, outside of the approved use cases
- Not being used or transferred for purposes that are unrelated to the item's core functionality
- Not being used or transferred to determine creditworthiness or for lending purposes
Support
For help with questions, suggestions, or problems, visit the developer's support site